Right visual

Үндэсний бахархалт амьтан Мазаалай баавгай

Save the world's loneliest bear

Greeting visual

Мэндчилгээ

Монгол Улсын Засгийн газар мазаалай баавгайг “Үндэсний бахархалт амьтан” хэмээн зарласан нь эх орныхоо байгаль, ан амьтнаа хайрлан хамгаалах монгол түмний оюун санааны бэлгэдэл болсон түүхэн үйл явдал юм.
Өнөөдөр ердөө тавь гаруйхан тоо толгой үлдээд буй мазаалай баавгайн ирээдүйг хамгаалах нь зөвхөн төрийн бодлого, хууль тогтоомжийн хүрээнд төдийгүй, иргэн бүрийн хариуцлага, эх дэлхийгээ хайрлах чин сэтгэлээр хэмжигдэнэ.
Энэхүү цахим хуудас нь мазаалай баавгайн талаар үнэн зөв мэдээллийг түгээн, хамгааллын үйл хэрэгт олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Та бүхнийг байгаль хамгаалах ариун үйлст сэтгэл нэгдэн хамтран ажиллахыг урьж байна.

Top edge
Top left decoration
Bottom right decoration
Greeting visual

МАЗААЛАЙ БААВГАЙН ТУХАЙ

Энэ амьтан нь хүрэн баавгайн төрөл зүйлд багтдаг ч бөгөөд гадаад төрхийн хувьд жижиг биетэй, бордуу шаргал зүстэй, хөнгөн туранхай байдаг нь хатуу ширүүн говийн нөхцөлд дасан зохицсон онцлог юм. Асар өргөн уудам орон зайг туулан амьдралын хатуу ширүүн тэмцлийн дунд оршин амьдардгаараа бусад баавгайн зүйлүүдээс эрс ялгарна.

Top edge
Decoration visual

ТАРХАЦ, ХЭЛБЭЛЗЭЛ

А.Симуков (1937) нутгийн ардуудын дунд мазаалай (маджалэ) гээд нэрлэгдсэн цөөн тооны баавгай Цагаан богд, Эдрэнгийн нуруу, тэдгээрийн завсрын говьд байдаг тухай анхны мэдээ цуглуулжээ. 1940 онд ургамал судлаач Ц.Давааэамц Хатан хайрхан, Захуй, Зарманд мазаалайн мөр, 1943 оны зун амьтан судлаач А.Г.Банников, газарзүйч Э.М.Мурзаев, ургамал судлаач А.А.Юнатов нар (Банников нар, 1953) Цагаан богд ууланд анх мазаалайн биеээр үзсэн байна.

Top left decoration
Bottom right decoration
Top edge

ХАМГААЛАГДСАН БАЙДАЛ

Монгол Улсын Засгийн Газрын 2023 оны 12 сарын 13-ны өдрийн 437 тогтоолоор Мазаалай баавгайг үндэсний бахархалт амьтнаар зарласан.

Protected bear visual
Protected bear visual
Top edge
Protected bear visual

Үйл явдлын хураангуй

1899

В.Ф.Ладыгин Цагаанбогд ууланд баавгай байдгийг тэмдэглэснээр мазаалайн тухай дэлхийд анх мэдээлсэн.

1943

Э.М.Мурзаевын тэмдэглэснээр А.Г.Банников, Э.М.Мурзаев, А.А.Юнатов нар мазаалайг амьдаар нь анх харж, арьсыг нь олсон байна.

Top edge

Мэдээ, Мэдээлэл

Хамтран ажилладаг компаниуд

Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газарБайгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамCompany CCompany CМонгол улсын ерөнхийлөгчийн тамгын газарБайгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамCompany CCompany C

Бидэнтэй Холбогдох

Static map
email address15141 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3, Засгийн газрын 12 дугаар байрны 4 дүгээр давхар
phone number+976 8903-5781
email addressmazaalaimng@gmail.com
Greeting visual
TwitterDiscordInstagram
Top edge